Монгол бичгийн кодчилол – 2018 хуралдаан

“Монгол бичгийн кодчилол-2018” олон улсын хурал 2018 оны 11 сарын 20 өдөр ШУТИС-ийн 1-р байрны Эрдмийн зөвлөлийн 203 тоот өрөөнд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурлаар 30 жилийн өмнө эхэлсэн боловч өнөөг хүртэл бүрэн шийдэгдэхгүй байгаа Монгол бичгийн Юникодын кодчиллын асуудал болон шийдлүүдийг харьцуулан хэлэлцэж, Тунгаамал загварыг ойрын үед үндэсний стандартаар баталж хэрэгжүүлэх, цаашид олон улсын Юникод стандартад шинэчлэн засварлуулах хэрэгтэй хэмээн тогтлоо.

Хуралд Монгол улсын боловсролын болон академик байгууллагууд, их дээд сургуулиуд маш идэвхтэй оролцлоо.

Энэхүү хуралд Юникодын техникийн зөвлөлөөс онцгой анхаарал хандуулж, нэгдсэн нэг шийдэлд хүрэхийг уриалж, мэндчилгээ илгээсэн болно.

Хурлыг Дэндэвийн Бадарч удирдаж, Болорсофт ХХК ШУТИС-тай хамтран зохион байгуулав.

Хурлын урилга ба хөтөлбөр

Юникод консорциумаас ирүүлсэн мэндчилгээ

Илтгэл1 – Монгол бичгийн асуудлууд

Илтгэл2 – Эхний хэсэг – Судалгаа

Илтгэл2 – Хоёрдугаар хэсэг – Шийдэл

Илтгэл3 – Монгол бичгийн программ хангамжийн ирээдүй

Илтгэл4 – Монгол бичиг – Юу болоод байна?!

Загварын харьцуулалт – Загваруудын харьцуулалт

Хурлын дүгнэлт

Meeting summary (English)

Хуралд оролцсон нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье!

1 thought on “Монгол бичгийн кодчилол – 2018 хуралдаан”

  1. 2019 оны 4-сард болох хуралаас өмнө амжуулах ёстой, шаардлагатай ажилуудыг, баримт бичигүүдийг бүрдүүлэх зохион байгуулалтын асуудал бүрхэг туссан байх шиг санагдав. Энэ чухал ажилыг нэг компаны хэдэн хүүхдүүдэд хариуцуулаад л орхичих нь учир дутагдалтай юм. Энд хүн хүчний. санхүүгийн гадаад улс орон, олон улсын байгууллагатай албан ёсоор харьцахад тус дэм болох тусламж, дэмжлэг болох зохион байгуулалтын асуудлууд үүсэх магадлалтай. ШУТИС-ын дэргэдэх Системийн судалгааны төвийн нөөц боломж, чадавхийг ашиглах их сургуулиуд дундын улмаар Их сургуулиуд ба ШУА дундын шинжлэх ухааны олон салбарууд тус бүр дэхь болон шинжлэх ухаанууд хоорондын мэдлэгийн конвергенц хийх судалгааны ажилуудыг зохицуулах координацлах үүрэгтэй болгон баталгаажуулах боломжтой бөгөөд шаардлагатай байна

Tseren-д хариулт үлдээх Хариулт болиулах